Загасны нөөшилсөн мах үйлдвэрлэж зах зээлд гаргаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Кенжедара" компани “Bay edel fish” нэртэй
загасны нөөшилсөн мах үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхэллээ.
"Кенжедара" компани нь тус аймгийн Толбо сумын
нутагт орших Толбо нуураас загас агнах зөвшөөрөлтэй. Агнасан загасаа ийнхүү
бэлэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа аж.
"Бид
нөөшилсөн махны үйлдвэр байгуулж, 5-6 хүнийг ажлын байраар хангаж байна.
Үйлдвэр маань өдөрт 200 кг загасны махыг боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн гаргах
хүчин чадалтай. Бүтээгдэхүүний чанарыг магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд
хамруулж, баталгаажуулсан" хэмээн
компанийн төлөөлөл хэллээ.
Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, загасны утсан мах,
вакуумдсан мах үйлдвэрлэхийг зорьж байна. Харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ
орон нутгийн болон Улаанбаатар хотын супермаркетуудаар дамжуулан борлуулдаг бөгөөд
зах зээлд эрэлт ихтэй байгаа ажээ.