Галын автомашиныг усаар хангах усны цэгт хяналт шалгалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас галын автомашиныг усаар хангах зориулалттай галын
далд усны цэгт /гидрант/ хяналт шалгалт хийжээ.
Энэхүү хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын галын далд усны цэг /гидрант/ усан хангамжийн сугалгааг гарган хаягжуулж, хаягийн байршлыг нь тогтоосон байна. Эл үйл ажиллагаанд нийт 27 галын далд усны цэг буюу гидрат шалгагдсан аж. Эдгээрийн 17 гидрант хэвийн ажиллагаатай, 10 гидрант ашиглах боломжгүй байжээ. Дээрх хяналт шалгалтыг Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот, суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийсэн байна.
Мөн аймгийн хэмжээнд галын далд усны цэг /гидрант/-ийн нэгдсэн
судалгааг гаргах, хаягжуулах, байнгын хэвийн ажиллагааг хангуулах, гарсан гал
түймрийг богино хугацаанд, хохирол багатай унтраах ажиллагааг хангуулах зорилгоор зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салаан захирагч
ахмад Б.Нямдорж, ахмад Д.Алтансүх, дэслэгч Б.Амартүвшин, ахлах ахлагч
Н.Бат-Очир, ахлагч Ц.Бямбадорж нар “Урсгал ус” ХХК-ийн цэвэр усны техникч А.Мөнх-Эрдэнэ, засварчин н.Цэрэнбат нар хамтран гүйцэтгэжээ.