Эрдэс баялгийн мэргэжлээр тэтгэлэгтэй суралцах залуус батламж гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2020-06-11 13:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн салбарт мэдлэг чадвартай, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн 7 оюутан бакалаврт суралцах, 10 оюутан магистрт суралцах батламж гардлаа.


Батламжийг Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал гардуулжээ.


“Монгол Улсын Засгийн газраас газрын тосны гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан юм.


Энэ тогтоолын хүрээнд Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2020 оны А/92, А/227 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комисс өнгөрсөн сарын 15-нд сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулжээ. 

相关新闻