Мэргэшсэн хөтөч тайлбарлагчийн энэ жилийн эхний ээлжийн сургалт дуусав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн мэргэшсэн, ур чадвартай хөтөч тайлбарлагч бэлтгэх нэгдүгээр ээлжийн сургалт дуусаж, 8 залуу олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн гэрчилгээ /2020.06.09/ гардан авлаа.
Нийслэлийн аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран мэргэшсэн хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай жил бүр зохион байгуулж ирсэн.
Өнгөрсөн онд нийт
гурван удаагийн сургалтад 95 хүн хамрагдаж, 50 нь хөтөч тайлбарлагчийн
гэрчилгээ гардан авсан юм.
Тус сургалтыг Дэлхийн хөтөч, тайлбарлагчдын холбооны сургалтын хөтөлбөр, тус холбооноос бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулдаг байна.