УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймагт 15 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-17 15:39:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт нам, эвсэл, бие даагчдаас 15 нэр дэвшигч өрсөлдөнө.

Тодруулж хэлбэл:

1. Монгол Ардын Намаас: УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, бизнес эрхлэгч Т.Аубакир;

2. Ардчилсан Намаас: УИХ-ын гишүүн Д.Мурат, Гавьяат эмч Б.Бейсен, “Монстрой-Эра” компанийн захирал Р.Гажайв;

3. Иргэний Зориг Ногоон Нам, МАХН, Монголын Уламжлалт Нэгдсэн Намын “Та бидний эвсэл”-ээс: Баян-Өлгий аймгийн МАХН-ын дарга Б.Айбек, аймгийн МАХН-ын тавдугаар мянгатын дарга Т.Ауез, дөрөвдүгээр мянгатын дарга З.Батырбек;

4. ШИНЭ нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба зөв нам, Монголын Үндэсний Ардчилсан Намын “Шинэ эвсэл”-ээс: Баян-Өлгий аймгийн хөгжлийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн дарга П.Нямхүү, "Мавлет" сангийн тэргүүн М.Төлеген, Х.Ганибал;

5. “Зөв хүн электорат” эвсэлээс: Эрх зүйч Э.Одхүү;

6. Монголын хүний төлөө намаас: Баянмөнх

7. Бие даагч: К.Ханагат.

2020 оны УИХ-ын сонгуульд  Баян-Өлгий аймгийн 97 хэсгийн хороонд нийтдээ 64662 иргэн санал өнгө.

相关新闻