Сэлэнгэ аймагт долоон иргэн тусгаарлалтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 2020
оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагийн байдлаар нийт долоон иргэн
тусгаарлалтад байна.
Эдгээр ажиглалтын байранд байгаа иргэдийн дөрөв нь Сүхбаатар сумын Ахмадын сувилалд, гурав нь аймгийн нэгдсэн эмнэлэгт байрлаж байна. Дэлхий нийтийг цочроосон коронавирусний халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн ЭМГ-аас нэлээд ажлуудыг хийж байна.
Мөн тус аймагт 5 дугаар сарын 11-ний байдлаар зургаан иргэн гэрийн ажиглалтад байгаа юм байна. Эдгээр иргэд Цагааннуур, Сүхбаатар, Сайхан сумын Номгон тосгонд тус тус байгаа ажээ.