Японд коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг долдугаар сард эхлүүлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /Kyodo/. Японд шинэ төрлийн коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг энэ оны долдугаар сард эхлүүлж магадгүй байна.
“Токио, Осака их сургуулиудын болон засгийн газрын бусад судалгааны төвийн ажилтнуудын боловсруулж буй вакцины эмнэлзүйн туршилт долдугаар сар гэхэд эхэлж магадгүй” гэж гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ. Коронавирусний вакцин гарган авахад Японы эрх баригчид 800 сая гаруй ам.доллар гаргахаар болсон тухай NHK суваг урьд нь мэдээлсэн юм.
Японд коронавирусний халдвар авсан хүний тоо 16500 давж, 646 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 271 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Цар тахалтай холбогдуулан тус улсад тогтоосон онцгой байдлыг энэ сарын эцэс хүртэл сунгасан билээ.