Цахим бүжгийн уралдаан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-08 18:46:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Идэвхтэй хөдөлгөөн" уриан дор цахим бүжгийн уралдаан зохион байгуулсан байна.

Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед бяцхан иргэдээ хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, гэрт нь хөгжүүлэх, дархлааг дэмжих зорилгоор зохион байгуулжээ. "Гэр бүлээрээ дуурайж бүжиглэцгээе" нэртэй энэхүү уралдаанд нийт 800 гаруй хүүхэд оролцож, 297 бичлэг ирүүлсэн аж. Уралдааныг сургуулийн өмнөх болон сургуулийн бага ангийн гэсэн хоёр насны ангилалд явуулсан байна.

Ингээд уралдааны СӨБ-ын өмнөх буюу 2-5 насны ангилалд тэргүүн байрт Сүхбаатар сумын Б.Соёлмаа, ЕБС-ийн 6-11 насны ангилалд Сүхбаатар сумын Б.Эрхэс, Б.Нарангоо нар тус тус шалгарчээ.

Уралдааны дүнг удирдамжид заасны дагуу like, share, comment тус бүрийг нэг оноогоор тооцон олон нийтэд дүнгээ нээлттэй байдлаар танилцуулан гаргасан байна. 

 

相关新闻