Шийрийн төмс шинэ замаар хэрэглэгчиддээ хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-05 15:29:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дахь “Бэлэндалай багийн 42-р зѳрлѳгийн гармаас Шийр суурин хоорондын зам засварын ажил эхэллээ.

Энэхүү зам нь Шийрийн эрт ургацын тѳмс тариалагч, газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, малчдын ѳдѳр тутам дамжин ѳнгѳрдѳг, хѳдѳлгѳѳний эрчим ѳндѳртэй гол урсгал юм. Тус замаар зорчиход борооны улиралд тээврийн хэрэгсэл шаварт суух, тээвэрлэлт саатах зэрэг хүндрэл их үүсдэг намагшсан хэсэгтэй аж. Сэлэнгэ аймгийн Орхон сумын ногоочид эрт ургацын төмсний зах зээлийг хангаж ажилладаг давуу талтай. Энэхүү шинэ ургацын төмсийг тус сумын “Шийр” тасгийн ногоочид бэлтгэн энэхүү замаар явж нийлүүлдэг ажээ.

Орхон сумын брэнд бүтээгдэхүүн болох Шийрийн төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой төмс байдгаараа онцлогтой. 

Иймээс эл намагшсан хэсгийн замыг засварлаж, шинээр 600 м ѳргѳтгѳх ажлыг эхлүүлжээ. Энэ зам засварын ажлыг аймгийн Замын сангийн болон сумын ОНХС-гийн хѳрѳнгѳѳр хийж байгаа юм байна. Нийт 30.0 сая тѳгрѳгийн өртөгтэй энэхүү ажлыг "Цахим бар инженеринг" ХХК хийж гүйцэтгэж байгаа аж.   


相关新闻