Гол, нуурын хөвөө, усны эх булгийг цэвэрлэн ариутгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын
ХАА-н тасгаас Байгаль орчны улсын байцаагч, Байгаль
хамгаалагч нар болон Мал эмнэлэгтэй хамтран ариутгаж
халдваргүйжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тодруулбал дээрх байгууллагуудаас нийлсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Тэд хүн, малын гоц халдварт, халдварт, шимэгчлэх өвчин гарах, тарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эл ажлыг хийж байгаа аж. Тухайлбал зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, ариутгах ажлыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Түүнчлэн гол, нуурын хөвөө, усны эх булгийг цэвэрлэн ариутгаж, 18 өрхийн 384 м2 гахайн байр, 21 өрхийн 756 м2 тахианы байрыг тус тус ариутгаж халдваргүйжүүлсэн байна.