Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Улаан жиргээ” хэмээх газар 2020 оны 04
сарын 27-ны өдөр загас барихаар явж байгаад алга болсон иргэн Б-г эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн
захирагч, хошууч Т.Сүхбаатараар ахлуулсан найман алба хаагч, нэг эрэлч
нохой ажиллаж байгаа аж. Мөн аймгийн Цагдаагийн
газрын таван алба
хаагч, ар гэрийн дөрвөн хүний
хамт эрлийг үргэлжлүүлж байна. Цаг агаар дулаарч байгаа энэ үед ард иргэдийг гол, мөрөн, нуурын эрэг дагуу зорчихгүй
байж, усанд осолдох
эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг
анхааруулж байна.