Олон улсын ачаа тээврийн хамгаалалтад өдөр бүр хяналт тавьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Алтанбулаг сум дахь
Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн
хамгаалалтад өдөр бүр хяналт тавин ажиллаж
байна.
Тус байгууллагын алба
хаагчид өдөр бүр энэхүү үүргийг гүйцэтгэхдээ дөрвөн тээврийн
хэрэгсэл, 21-25
алба хаагчтайгаар ажиллаж байгаа
аж. Алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
жолооч нарыг иргэдтэй хавьтал үүсгэхгүй байхад голлон хяналт тавьж, олон нийтийн аюулгүй байдлыг
ханган ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын
зүгээс “хяналтаа сайжруулж, хамтдаа сэргийлье” уриатайгаар ийнхүү өдөр бүрийнхээ үүргийг чандлан
хэрэгжүүлж байна.