Түр хугацаанд хориглох тухай захирамжийг сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-30 10:37:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундаа худалдан, борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон хугацааг 2020 оны 05-р сарын 31 болгон сунгалаа.

Улсын онцгой комиссын шийдвэрээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа"-г 2020 оны 05-р сарын 31 болгон сунгасантай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан аж. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн бөөгнөрлийг сааруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Иймд захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг санууллаа. Түүнчлэн захирамжийг зөрчин архи, согтууруулах ундаа худалдан борлуулж гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа. 

相关新闻