Онцгой болон өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг урамшуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шинэ
коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах
чиглэлээр онцгой болон өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн зарим алба хаагчийг шагнаж, урамшуулжээ.
Энэхүү шагналыг Цагдаагийн
ерөнхий газрын даргын тушаалаар өгч
байгаа бөгөөд "Цагдаагийн
гавьяа" тэмдэг, 300000
төгрөгөөр Сэлэнгэ аймаг
дахь Цагдаагийн газрын
Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Мөнгөнхундага,
Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Эрхэмбилэг, хэсгийн
байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Анхбаяр, Дулаанхаан сум дахь цагдаа,
цагдаагийн ахлах ахлагч Г.Золбаяр нарыг шагнасан байна.
Мөн "Хүндэт жуух", 300000 төгрөгөөр Цагдаагийн газрын Бугант тосгон дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ш.Энхбаатар, Р.Мөнх-Эрдэнэ, цагдаагийн дэслэгч П.Саруул-Од, Г.Энхтүвшин, холбоо мэдээллийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ууганбаатар, Баянгол сум дахь цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхсүлд, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Наранбаатар, цагдаагийн сургагч ахлагч Б.Гантулга, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Цэрэндорж, Алтанбулаг сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Цолмон, Баянгол сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Алтансүх, багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Цогбадрах, цагдаагийн ахлах ахлагч Р.Далайжаргал, Алтанбулаг сум дахь цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч З.Энхмандах, цагдаагийн ахлагч Ж.Эрдэнэ-Очир, мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Т.Өсөхбаяр тус тус шагнуулсан байна. Түүнчлэн Цагдаагийн газрын 15 алба хаагчийг 500000 төгрөгөөр шагнаж, урамшуулжээ.