Казахстанд онцгой байдлын дэглэмийг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-27 14:40:28

АЛМА-АТА. /RIA Novosti/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев коронавирусний тархалтын байдалтай холбогдуулан тогтоосон онцгой байдлын дэглэмийг тавудгаар сарын 11 хүртэл сунгажээ.


Одоогийн байдлаар Казахстанд 2700 гаруй хүн халдвар авснаас 25 нь нас барсан байна. Өмнө нь Токаев гуравдугаар сарын 16-нд зарласан онцгой байдлыг тавдугаар сарын 1 хүртэл сунгасан юм.


“Улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр болон улсын комисс, шинжээчдийн гаргасан саналыг үндэслэн онцгой байдал тогтоох тухай зарлигийг энэ оны тавдугаар сарын 11 хүртэл сунгах шийдвэр гаргалаа” гэж Казахстаны Ерөнхийлөгч ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.


“Хэрэв халдварын тархалт хумигдаж, эргэн дэгдэхгүй бол хуулийн дагуу онцгой байдлын дэглэм тавдугаар сарын 11-нд дуусна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


相关新闻