Халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-24 17:12:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас Сүхбаатар хөгжил тохижилт үйлчилгээний газарЗооноз өвчин судлалын төвтэй хамтран коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол хийж хэрэгжүүлж байгаа аж.

Тодруулбал Сүхбаатар сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/89 тоот захирамжийг үндэслэн нийт 39.900 м2 зам талбайд гипохлоридкальци 0.02 процент, 60 хувийн идэвхтэй уусмалаар ариутгал халдваргүйтгэл хийж гүйцэтгэсэн байна. Мөн хот хооронд үйлчилгээ явуулж буй автобус, такси, галт тэрэг, райлбуст ариутгал халдваргүйтгэл хийж, жолооч зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүж хэвших, гараа байнга угааж ариутгах талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол өгч ажилласан аж.

Түүнчлэн хүн олноор цуглардаг газруудад уг халдвараас урьдчилан сэргийлэх баг гаргаж, иргэдэд амны хаалт зүүж хэвших, хүүхдүүдийг гадуур явахгүй байхад анхаарч өдөр бүр хяналт тавин ажиллажээ. 

相关新闻