"Байгалиа хамгаалъя" аян өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс
"Байгалиа хамгаалъя" аяныг энэ сарын 16-наас аймгийн хэмжээнд өрнүүлж
байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт
хэргийн хор уршгийг ард иргэдэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх
зорилготой уг аяныг энэ жил "Таны дуу хоолой байгалийг хамгаалж
чадна" уриан дор зохион байгуулна.
"Уг аяныг жил бүр уламжлал болгон
зохион байгуулдаг. Энэ жил ард иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхийг
зорьж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн
сүлжээг ашиглан мэдээлэл түгээнэ. Мөн байгаль орчноо хамгаалах хууль
тогтоомжуудаа сурталчлах замаар гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахыг зорьж
байна" хэмээн аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан хэллээ.
"Байгалиа хамгаалъя"
аян ирэх сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.