Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 37 хүний үр хүүхдэд нөхөх олговор олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-16 13:14:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-аас 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулж, тэдэнд олгох нөхөх олговрын хэмжээг тогтоосон.

Уг хуулиар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн хүн, үр хүүхдэд нь 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор заажээ.

Одоогоор Баян-Өлгий аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 60 хэлмэгдэгчийн үр хүүхдээс 85 хүн амьдарч байна.

Үүнээс 37 хэлмэгдэгчийн хүүхэд нь 2019 оноос энэ оны нэгдүгээр улирлын хооронд нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор авчээ.  Харин үлдсэн хүмүүсийн мөнгийг энэ онд багтаан олгох ажээ. 

相关新闻