Баян-Өлгийд шатахууны үнэ 300 төгрөгөөр хямдарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-15 12:32:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт шатахууны үнэ өнөөдрөөс 300 төгрөгөөр хямдарч байна.

Тухайлбал, тус аймаг дахь гол ханган нийлүүлэгчдийн нэг болох "Ник-Петровис" компани А92 бензиний үнийг 280-300 төгрөгөөр бууруулж 1570 төгрөгөөр, АИ80 бензинийг 1500, дизель түлшийг 1990 төгрөгөөр тус тус худалдаалж эхэллээ.

Ташрамд сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг 300 төгрөгөөр бууруулах тухай мэдээлсэн юм. 

相关新闻