“Toyota” компани Европ, ОХУ дахь бүх үйлдвэрээ түр зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-30 13:24:17

ТОКИО. /Kyodo/. Европ болон ОХУ дахь бүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор боллоо гэж Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани өнөө өглөө мэдэгджээ.


Toyota” Орос дахь үйлдвэрээ өнөөдрөөс эхлэн таван хоногийн турш, Их Британи, Турк зэрэг өөр зургаан орон дахь тээврийн хэрэгсэл, эд ангийн үйлдвэрүүдээ наад зах нь ирэх дөрөвдүгээр сарын 19 хүртэл зогсоох ажээ.


Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг автомашин үйлдвэрлэгч компани болох “Toyota” өнгөрсөн онд Европт 780 мянга гаруй автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 0.4 хувиар өссөн байна.


Тус компани нь АНУ, Мексик, Канад дахь үйлдвэрлэлээ мөн дөрөвдүгээр сарын 17 хүртэл зогсоогоод байгаа бөгөөд эрэлт саарсантай холбоотойгоор Япон дахь зарим үйлдвэрлэлээ баасан гаргаас зогсоохоор болжээ.


Харин Хятад дахь “Toyota” компанийн дөрвөн үйлдвэр бүгд хэвийн үйл ажиллагаандаа эргэн орсон байна. 

相关新闻