15 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-22 16:51:52
Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын "Хүүхдийн сан"-тай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр, “KOICA” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төслүүд Баянхонгор аймагт амжилттай хэрэгжиж буй.
Covid-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянхонгор аймагт зохион байгуулж буй ажил, арга хэмжээг дэмжиж олон улсын дээрх байгууллагуудаас 15 сая төгрөг хандивлажээ.
Тус хандиваар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 13 тасаг, дөрвөн Өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 29 сургууль, 37 цэцэрлэг, "Зоонозын өвчин судлалын төв" зэрэг байгууллагад ариутгагч уусмал, жавелин, зайнаас халуун хэмжигч багаж, бактерийн эсрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсэн байна.
相关新闻