Улаанбаатараас урагш чиглэсэн замд шуургатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Хөшигийн хөндий-Мандалговь-Даланзадгадын автозамын уулзвар нутагт явган шуургатай байна.
А40 дугаартай дээрх чиглэлийн автозамын уулзвар хэсэгт өнөөдөр 09.00-12.00 цагийн байдлаар явган шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Тиймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг АТҮТ, ТЦА-наас анхааруулж байна.
Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн зам, Баян даваа орчимд яг одоо авто замын гадаргуу цас ихтэй, халтиргаа, гулгаа үүсээд байна.

Өнөөдөр, 3 дугаар сарын 11-нд ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    