ДЭМБ: Зун гэхэд коронавирус алга болчихно гэж найдаж болохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /РИА
Новости/. Зун
гэхэд коронавирусний тархалт зогсох магадлал бага гэж үзэж байгаагаа Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагын эрүүл мэндийн салбарт онцгой байдлын асуудал хариуцсан
хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ.
"Бид “COVID-19” зун гэхэд ханиад томуу шиг алга болно гэж найдаж болохгүй. Ийм
зүйл үнэхээр тохиовол хувь заяаны бэлэг л
гэсэн үг. Гэсэн хэдий ч одоогоор бидэнд ийм зүйл болно гэж үзэх үндэслэл алга.
Тийм учраас вирус өөрөө алга болно гэж найдахгүйгээр тэмцэх
хэрэгтэй байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.