У.Батмөнх:Спортын улсын үзлэг тооллогыг анх удаа явуулж, цахим спортын судалгаатай болсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар ажил үйлсээрээ тэргүүлж, 2019
оны Монгол Улсын шилдэг спортын байгууллага болжээ. Үйл
ажлаараа 21 аймгаасаа шалгарч, шилдэг болсон хамт олныг удирддаг тус байгууллагын дарга У.Батмөнхтэй цөөхөн хором хөөрөлдлөө.
-Танай хамт олонд ажил үйлсээрээ
улсдаа тэргүүлж, шилдэг болсонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Та
энэ байгууллагыг удирдахдаа юуг нэн түрүүнд эрхэмлэн ажиллав?
-Манай хамт олны хичээл зүтгэл, эв нэгдэл, хамтын зорилго дор бид улсдаа шилдэг хамт олон болж чадлаа. Бидний хувьд нийтийн биеийн тамир, спортын хүний нөөц, дэд бүтцийг сайжруулах, үндэсний өв соёлыг уламжлуулан нийтийн хүртээл болгох.
Цаашлаад иргэдийг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зэрэг бодлогыг баримталж ажилласан. Мөн биеийн тамир спортын ажил үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд анхаарлаа.
Биеийн тамирын багш нарын Улсын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэн, биеийн тамир спортыг 2021 он хүртэл хөгжүүлэх хэтийн бодлого зорилт, БТС-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, засгийн газрын холбогдох тогтоолуыг баримтлан ажиллалаа.
Салбартайгаа холбоотой дээд газраас гаргасан шийдвэрүүдийг аймгийн ИТХ-д оруулан, Биеийн тамир спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж, шигшээ баг байгуулах БТ-ийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн үйл ажиллагааг гүнзгийрүүлэн хүүхдийн элсэлтийг нэмэгдүүлэн хичээллэх, орчин нөхцөлийг сайжруулж ажиллалаа.
Спортын улсын үзлэг тооллогыг анх удаа явуулснаар цахим спортын бүртгэл судалгаатай болсон нь давуу тал. Бүх сумдад орон тооны болон орон тооны бус арга зүйчтэй болсон.
Томоохон аж ахуйн нэгж хамтлагийн тоог нэмэгдүүлэн, байгууллагуудтай
хамтран биеийн тамирын арга хэмжээг
өргөн зохион байгуулснаар иргэдийн бие бялдрын чадавх өсөн нэмэгдсэн. ОХУ-ын Буриад Улсын гурван мужтай гэрээний дагуу хамтран ажиллаж хоёр тал харилцан туршлага судалж,
тамирчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэн ажиллалаа. Системийн болон дээд
байгууллагуудын хууль тогтоомжийг дотоодын үйл ажиллагаандаа тусгаж байна.
-Биеийн тамир спортын газрын хийж гүйцэтгэсэн бодит ажлаас ярих уу?
-Бид тодорхой төлөвлөгөө гарган хүн амын бие бялдрын хөгжил судалгааг гаргасан. Мөн жил бүр явагддаг уламжлалт арга хэмжээ, сургалт сурталчилгааг явуулж байна.
Судалгаанд тулгуурлан хүмүүсийн бие бялдрын чадавхи өсч, бие даан хичээллэх чадвар нэмэгдсэн. Биеийн тамирын уралдаан тэмцээнүүдийг олноор зохион байгуулж, шинэлэг санаачилга дэвшил гарч байна.
Хийн дасгалыг нас харгалзахгүйгээр бүх нийтэд зааж сургасан. Мөн бүх насны хүмүүст насны болон хөдөлмөрийн онцлогт тохирсон дасгалуудын гарын авлагыг тарааж, байгууллага бүр дээр нь очиж зааж өгч байна.
Тодорхой сургалт семинар зохион байгуулж байна.
Мөн чийрэгжүүлэх танхим байгуулан ажиллаж байгаа нь биеийн тамирын талаар
тодорхой ажил хийж байгаагийн үр дүн гэж
бодож байна.
-Амжилт ололтоосоо хуваалцах уу?
-Аймаг орон нутагт шигшээ багийг байгуулах эхлэл суурийг тавьсан. Манайхан Ази, тив, дэлхий улсын аварга шалгаруулах 27 тэмцээнд оролцож, 22 тэмцээнээс нийт 122 медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер нэг, спортын мастер хоёр, спортын дэд мастер нэг тамирчин төрлөө.
Манай аймгийн
тамирчдын ур чадвар өсөн нэмэгдэж өөрийн орон нутгийн хэмжээнд найман удаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 3015 тамирчныг татан
оролцуулсан. Мөн аймгийн баг тамирчид хөл бөмбөг, хоккей, волейболын төрлөөр эхний
гурван байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байна.
-Спортын материаллаг баазыг бэхжүүлэн ажиллах талаар
ямар ажил хийв? Биеийн тамир спортын газрын орчин нөхцөлийг сайжруулах боломж ямар байгаа бол?
-Ойн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэн байгуулагынхаа гадна талын тохижилт зүлэгжүүлэлт, Усан бассейн ашиглалтад орж хуваарилагдсан газарт анхаарал тавьж жил бүр зүлэгжүүлэн ургуулах, ногоон төгөл бий болгох чиглэлээр ажилласан. Бид агч, улиас, нарс, гоёлын бут зэрэг олон төрлийн ургамлыг нэмж тарин байгууллагын гадна талдаа зүлэгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Мөн 37 ширхэг цэцгийн мандал, төв цэнгэлдэх хүрээлэнд 1200 метр газарт төмөр хайсан хашааг засаж, өнгө үзэмжийг дээшлүүлсэн бүтээлч ажлыг хийсэн. Аймгийн биеийн тамир спортын газарт явагдаж байгаа бүх секц дугуйланд материаллаг нөхцөлийг сайжруулах зорилгоор дэс дараатай спортын хэрэглэл, материалаар спортын холбоо клубүүдээс хандивын журмаар ханган нийлүүлж байна.
Биеийн тамир спортын газрын гуравдугаар давхрын 303 номерын өрөөнд сургалтын танхим байгуулах үйл ажиллагааг шинэчлэн хийлээ. Мөн байгууллагын нэг давхарт байнгын ажиллагаатай хананд дэлгэц байршуулан, проектор авч суурилууллаа.
Сургалтын танхимд зориулан 20 ширээ, 40
ширхэг сандал авч байршуулан сургалт явуулж эхэлсэн. Цагдаагийн газар, ОБГ, аймгийн ЗДТГ, Прокурорын газартай хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдлын болон хөдөлгөөний дутагдлаас гаргах
зэрэг нийт зургаан сургалтыг ажилчдынхаа дунд зохион байгуулсан.
-Аймаг орон нутагтайгаа
хэрхэн хамтарч ажиллаж байна. Сумдын тухайд спортын үйл ажиллагаанууд олон явагдаж
байна уу?
-Аймаг орон нутгаас биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж байгаа. Байгууллагын хэмжээнд ямарч арга хэмжээг зохион байгуулж явуулахад 380 вольтын хүчин чадалтай иж бүрэн хөгжим аппартур, 4х6 хэмжээтэй ЛЕД телевизортой болж, тамирчдыг буудалд байрлуулахад 40 ор, цайны газарт сүүлийн үеийн иж бүрэн цахилгаан хэрэгсэл суурилуулахад аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Бугант тосгонд 2018 онд сууриа тавьж эхэлсэн соёл спортын цогцолбор ашиглалтад орлоо. 2019 онд биеийн тамирын чиглэлээр бүтээн байгуулалтын ажил Жавхлант суманд соёл амралт биеийн тамирын талбай, Цагааннуур сумын спорт цогцолборын шалны засварын ажил 100 хувь дууссан.
Алтанбулаг
суманд спортын заал баригдах ажлын тендер зарлагдсан бөгөөд одоогоор ажил 70 хувийн гүйцэтгэлтэй Усан спортын төвийн үйл ажиллагааг хэвийн хангах
тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тухайн барилгыг хийж гүйцэтгэсэн
компанитай тохиролцон цахилгаан агааржуулагчийг контор талдаа гурван ширхэгийг
хийлгэж чийгшил цанталтыг бууруулсан ажлыг хамтарч хийж хүлээлгэн өгсөн.
Өөрсдийн хүч хөрөнгөөр байгууллагын өнгө үзэмжийг сэргээж заалны засвар хийснээс гадна ажиллахгүй байсан заалны доод 00-ын эмэгтэй бие засах газарт засвар үйлчилгээ хийж, урд хаалганд 4.5 сая төгрөгийг зарцуулан тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Мөн байгууллагын
үйл ажиллагааг тасалдалгүй цайны газрыг тэмцээн уралдаан болон бусад арга
хэмжээний үеэр ажиллахаар хоол бэлтгэх өрөө, хоол хийх өрөөнүүдийг бүрэн
засварлан плитажуулан цайны газрын иж бүрэн тоног төхөөрөмжийг аймгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн бүрэн
засвар үйлчилгээ хийсэн.
-Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарав. Ажиллах нөхцөл бололцоог нь
бүрдүүлж чадаж байна уу?
-Ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Төмөр замын байгууллагатай харилцан тохиролцож 12 ажилтанд таван тонн нүүрсийг хуваан өгч өвлийн түлшний асуудалд нэмэр боллоо.
Байгууллага дээр уралдаан тэмцээн бусад үйл ажиллагаааг хүлээн авахад заалны урд хаалганд тохижилтын ажил хийлгэх талаар санал санаачлага гарган хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн зураг төслийг боловсруулан орчин үеийн арга хэлбэр, дизайн оруулан засварласан.
Монгол Улсын Засгийн газрын 237 дугаар тогтоолын дагуу алба хаагчдын цалинг шаталбарын
дагуу нэмэгдүүлэн дунджаар 475000 төгрөгийн цалинтай болсон. Манай
байгууллагын хувьд санхүү нягтлан бодох бүртгэлийг сар, улирлаар нь гарган байнга мэдээлэл хийж ажилласнаар өр авлагагүй
хамт олон болсон.
-Ярилцсанд баярлалаа.