Ерөнхий боловсролын сургуулийн зургаан барилга шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-18 11:01:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Боловсролыг дэмжих жил болгон зарласан Өмнөговь аймаг 3440 хүүхдийн зургаан сургуулийн барилгыг энэ онд барьж  суудлын тоог 11080 болгохоор төлөвлөжээ.

Өмнөговь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургуульд 13000 гаруй сурагч сурч байна. Мөн сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгт 5600 гаруй хүүхэд хүмүүжиж буй.

Сургууль, цэцэрлэгт нийт 960 гаруй багш ажиллаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд тус аймаг хүүхдүүдийнхээ боловсролд  анхаарч  сайн багш нарыг урилгаар ажиллуулж байгаа юм.

Үүнээс гадна "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийн хүрээнд гадаад хэлний багш нараа гадаадын улс орнуудад сурган ажиллуулж байна. Үүний үр дүнд өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтаар Өмнөговь аймаг улсдаа хоёрдугаар байрт жагссан. 

相关新闻