Хилийн боомтод коронавируснээс хамгаалах хэрэгсэл дутмаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт хилийн боомтод "COVID-19" коронавируснээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.
Аймгийн ОБГ-ын дарга хурандаа Л.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг боомтод өнөөдөр ажиллаж байна. Мөн Хилийн боомтод 60 гаруй төрийн албан хаагчид төрийн ажил үйлчилгээ үзүүлж байна.
Тус боомтоор өдөртөө Оюутолгойн баяжмал ачсан 48 машин БНХАУ руу гараад буцаж орж ирж байгаа юм. Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал "Хилийн боомтын нөхцөл байдал хэвийн байна. Тугаарласан хүмүүсийн биеийн байдал ч хэвийн байгаа. Хилийн боомтод гар ариутгалын бодис, хамгаалах хэрэгсэл, амны хаалт, ундны усны хэрэгцээ хүндрэлтэй байна" гэв.