Хан Хэнтий чуулгын шинэ байр 7 сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 14:27:25

Хэнтий аймгийн Чингис хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилгын  ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Тус барилгын ажлын гүйцэтгэгчээр “Max mind ” ХХК ажиллаж байгаа бөгөөд 4,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 640 хүний суудалтай энэхүү чуулгын барилгыг ирэх 7 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

2013 онд суурь нь тавигдсан тус барилгын ажил төсөв санхүүгийн байдлаас болж өдий хүртэл хойшилжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻