Токиод “Харри Поттер”-ын сэдэвчилсэн паркийг нээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-03 12:15:42

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотын “Toshimaen” соёл амралтын хүрээлэнд Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн “Харри Поттер” уран зөгнөлт цуврал киноноос сэдэвлэсэн паркийг нээх төлөвтэй байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалж даваа гарагт мэдээлсэн байна.


Seibu” групп “Toshimaen” соёл амралтын хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг үе шаттайгаар зогсоож, “Харри Поттер” зохиолоос сэдэвлэсэн паркийг байгуулах талаар “Warner Bros” компанитай хэлэлцэж байна гэж нэгэн эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн албан ёсны шийдвэрийг ирэх хавар гаргах төлөвтэй байгаа ажээ.


1926 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Toshimaen” нь Токио хотын бүсэд байрладаг хамгийн том соёл амралтын хүрээлэн бөгөөд галзуу хулганууд, усан бассейнууд, халуун рашаан зэрэг олны анхаарлыг татах олон байгууламжтай юм.

相关新闻