“General Motors” цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-28 12:22:25

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани /GM/ Детройт хот дахь үйлдвэртээ бүрэн цахилгаан хөдөлгүүртэй ачааны машин, жийп үйлдвэрлэхэд 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.


Мичиган муж улсын Детройт хотын угсрах үйлдвэрт бүрэн цахилгаан хөдөлгүүртэй пик-апыг 2021 оны сүүлээс үйлдвэрлэж эхлэх бөгөөд  “GM” компанийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины анхны үйлдвэр энэ болох юм.


“Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын эрин үед зориулан энэхүү хөрөнгө оруулалтыг хийнэ. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 2200 гаруй ажлын байр шинээр бий болно” гэж “GM” компанийн мэдэгдэлд дурдсан байна. 


Одоогийн байдлаар Детройт хотын үйлдвэрт “Cadillac CT6”, Chevrolet Impala” загварын автомашиныг үйлдвэрлэдэг бөгөөд 900 гаруй ажилтантай ажээ. 

相关新闻