Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН.
/TASS/.
БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны
асуудлаарх хэлэлцээрт заасны дагуу Америкийн бараа бүтээгдэхүүний худалдан
авалтыг нэмэгдүүлэх нь бусад улсаас манай улсад нийлүүлж буй импортод
нөлөөлөхгүй хэмээн БНХАУ-ын Худалдааны яамны гадаад худалдааны хэлтсийн тэргүүн
Ли Синцянь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Дэлхийн хэрэглэгчийн зах зээлд АНУ-аас гадна БНХАУ хамгийн томд
тооцогддог. Томоохон зах зээлтэй төдийгүй хурдацтай хөгжиж буй импорт
төрөлжсөн. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журам, зарчим дээр үндэслэн
АНУ-аас хийх худалдан авалтаа бид нэмэгдүүлэх хэдий ч энэ нь бусад улсаас хийх
импортод нөлөөлөхгүй юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Ард түмний тасралтгүй нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилгоор
нэмэгдүүлэх Хятадын зах зээл дээрх АНУ-ын чанартай, өрсөлдөх чадвартай бараа
бүтээгдэхүүнүүдийг БНХАУ сайшааж байгааг тэрбээр мөн цохон тэмдэглэжээ. "БНХАУ-д нийлүүлэх экспортыг нэмэгдүүлэхийн тулд АНУ шаардлагатай бүхий л
нөхцөлийг бий болгоно гэж бид найдаж байна" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн
байна.