Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 148.4 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оныхоос 9.2 (5.8 хувь) мянгаар буурсан байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Суралцагчид өмнөх
хичээлийн жилийнхээс буурсан нь 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуульд
элсэгчид 17.6 мянга болж, 26.5 мянгаар буурсантай холбоотой юм. Их, дээд сургууль,
коллежид суралцагчдын 119.2 (80.3 хувь) мянга нь бакалаврын түвшний сургалтад
хамрагдаж байна.
Суралцагчдыг суралцаж
буй мэргэжлийн чиглэлээр авч үзвэл, нийт суралцагчдын
22.0 хувь нь худалдаа, бизнесийн удирдлагын, 15.4 хувь нь багш, боловсрол судлал,
сурган хүмүүжүүлэх, 14.1 хувь нь анагаах ухааны, 9.1 хувь нь инженерийн
чиглэлээр тус тус суралцаж байна.