Алтанбулаг сумын удирдлагууд ахмадуудын асуудлыг шийджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг
сумын ИТХ-ын ээлжит 17-р хуралдаан энэ сарын 18-19-ний
өдөр болж ахмадуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэжээ.
Хуралдаанаар сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн өнгөрсөн жилийн биелэлт, ирэх онд хийх ажил, мөн сумын 2020 оны төсвийн төсөл зэргийг хэлэлцэн баталсан байна. Тус хуралдаанд сумын Ахмадын хорооны дарга, тэргүүлэгчид оролцож хурлын явц үйл ажиллагааг сонирхжээ.
Мөн хуралдаанаар сумын ахмадын өргөө барих асуудлыг хэлэлцэж, улсын төсөвт оруулсан 28 сая төгрөг дээр тодорхой хэмжээний мөнгө нэмж, 51 сая төгрөгөөр 2020 онд Ахмадын өргөөг байгуулах асуудлыг гишүүдийн 100 хувийн саналаар шийджээ.