Багш, эмч нарын магистрт сурах сургалтын төлбөрийг хөнгөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оныг "Боловсролын салбарыг дэмжих жил" болгон зарлаад байна. Тиймээс тухайн жилд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж.
Тухайлбал дөрвөн суманд шинэ сургууль байгуулж ашиглалтад оруулах юм. Мөн 200 орчим багш, эмч нарыг МУБИС, Глобал удирдагч их сургуультай хамтран сургахаар сургалтыг эхлүүллээ. Тухайн хамтран ажиллаж байгаа сургуулийн багш нар орон нутагт ирж хичээлийг заах юм. Энэ нь орон зай, цаг хугацаа, эдийн засаг хэмнэх давуу талтай.
Уг сургуулиудад сурч буй магиструудын сургалтын төлбөрийн нэг сая төгрөгийг аймгийн төсвөөс төлөх аж.