Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /CNN/. ОХУ, БНХАУ-ыг холбосон анхны гүүрэн замыг амжилттай тавьж дууссан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.
ОХУ-ын Благовещенск хотыг БНХАУ-ыын Хэйхэ хоттой холбож байгаа энэхүү гүүр нь хэтдээ хоёр улс хоорондын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2020 оны хавар нээнэ гэж ОХУ-ын Алс Дорнод болон Арктикийн хөгжлийн яамнаас мэдээлснийг “Reuters” агентлаг уламжлав.
Амар мөрөн дээгүүр тавигдаж буй 32 километрийн урттай уг гүүрийг барих ажлыг “Russo-Chinese” компани гүйцэтгэжээ. Нийт 18.8 тэрбум рублийн өртөгтэй гүүр барих төсөл 2016 оноос эхэлсэн байна.