“BTS” хамтлаг “Billboard”-ын жагсаалтад нэг жилийн турш бичигджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн цомог “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтад нэг жилийн турш
бичигдсэнээр БНСУ-ын уран бүтээлчид дундаа шинэ амжилтыг тогтоосон байна.
Уг хамтлагийн “Love
Yourself: Answer” нэртэй цомог даваа
гарагт “Billboard”-ын шилдэг
цомгуудын жагсаалтын 165 дугаарт бичигдсэнээр 52 долоо хоногийн турш тасралтгүй
уг жагсаалтад багтсан амжилтыг үзүүлжээ.
“Billboard” цахим хуудсанд “Nielsen Music” төвийн мэдээллийг иш татан уламжилснаар,
“Love Yourself: Answer” цомог
1.1 сая гаруй ширхэг худалдаалагджээ. Түүнчлэн “BTS” хамтлагийн “Map of the Soul: Persona” цомог шилдэг 200 цомгийн жагсаалтад мөн
бичигдэж байгаа ажээ.