“P&G” компани дахин боловсруулсан хуванцрыг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-07 12:17:27

ТОКИО. /CNBC/. АНУ-ын “Procter & Gamble” компанийн Япон дахь салбар аяга таваг цэвэрлэгч шингэний савуудыг хийхээр эргийн бүсээс олдсон хуванцар хаягдлуудыг дахин боловсруулж байна. Ийм савлагаатай бүтээгдэхүүнүүдийг энэ сараас худалдаална.


P&G” Японы эргийн бүсээс 6 орчим тонн хуванцар сав цуглуулж, дахин боловсруулах ажиллагааг явуулж байна. Уг дахин боловсруулсан хуванцрыг бусад материалтай хольж, 550 мянган шинэ савыг үйлдвэрлэх бөгөөд үүний 25 хувийг дахин боловсруулсан хуванцар эзлэх аж. 


Шинэ бүтээгдэхүүнүүд далайн хаягдлын талаарх хэрэглэгчдийн ойлголтыг нэмэгдүүлнэ гэж “P&G” компанийн Япон дахь салбарын тэргүүн Станислав Вечера мэдэгджээ.


Их Британид төвтэй “Ellen Macarthur” сангийн мэдээлснээр, яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд далайн тэнгисийн хаягдлын хэмжээ загасны тоо толгойноос давж болзошгүй ажээ. 

相关新闻