Худалдааг хамгаалах бодлого болон авлигыг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-05 14:43:13

ТОКИО. /TASS/. Өнгөрсөн даваа гарагт Токио хотод болсон “Их 20” бүлгийн улсуудын парламентын дарга нарын уулзалтын дүнд талууд гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалах бодлогын арга барилыг эсэргүүцэж, авлигатай тэмцэхэд тавих хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалжээ. Энэ тухай уулзалтын дүнд болсон хамтарсан мэдэгдэлд дурджээ.


“Бид авлигын бүх хэлбэртэй тэмцэх, авлигачид болон тэдний орлогын орон зай байлгахаас татгалзах, удирдлагын бүх түвшинд ил тод нээлттэй байдлыг хангахыг эрмэлзэж байна. Худалдааг хамгаалах бодлогын арга хэмжээ, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамтай үл нийцэх худалдааны аливаа арга нь олон талт худалдааны дэглэмийг алдагдуулж байгаа тул бүх улс орон ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс татгалзах хэрэгтэй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


“Их 20” бүлгийн парламентын дарга нарын уулзалт өмнө нь Аргентинд болсон юм. Тэр үед тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих нь уулзалтын гол сэдэв болж байсан. Япон улс энэ жил “Их 20”-ийг даргалж байгаа юм. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6 дугаар сарын 28-29-нд Осака хотод болсон билээ. “Их-20” бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт энэ сарын 22-23-нд Нагоя хотод болох юм. 

相关新闻