Эдийн засаг нь хамгийн хурдацтай хөгжиж буй улс Гайана болж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Олон улсын валютын
сангийн таамаглаж байгаагаар, ирэх онд Гайана эдийн засаг нь хамгийн хурдацтай
хөгжиж буй улс болж магадгүй байна.
Ирэх онд тус улсын эдийн засаг энэ оны 4.4 хувьтай харьцуулахад 86 хувиар өсөж магадгүй байна. Гайанад 2015 онд нээгдсэн газрын тосны ордуудыг Америкийн эрчим хүчний “Exxon Mobil” компани боловсронгуй болгосны хүчинд ийм үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна. Энэ үзүүлэлт нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдаас 14 дахин их болохыг “Bloomberg” агентлаг онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Олон
улсын валютын сангийн шинжээчдийн тооцоолж байгаагаар Гайана улсын дотоодын
нийт бүтээгдэхүүн 2024 он гэхэд одоогийн 4 тэрбум ам.доллартой харьцуулахад 15
тэрбум ам.долларт хүрч магадгүй байна. 2025 он гэхэд тус улсын газрын тосны
олборлолтын хэмжээ өдөрт 750 мянган торход хүрэх магадлалтай аж.