"Хүүхдэд ээлтэй дотуур байр"-т батламж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-11-05 11:14:32

Төв /МОНЦАМЭ/.  "Хүүхдэд ээлтэй дотуур байр" зөвлөгөөнийг  Батсүмбэр суманд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Баянчандмань сумын Политехник коллежМСҮТ, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, тогооч, үйлчилгээний ажилтан, зөвлөгөөний илтгэгч /сургагч багш/, зохион байгуулагч нийт 178 албан хаагч оролцжээ

“Хүүхдэд ээлтэй дотуур байр” зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, ГБХЗХГ, "Дэлхийн Зөн" олон улсын байгууллага, Төрийн банктай хамтран 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  зохион байгуулсан юм.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх 4 дэд хөтөлбөрийн нэг болох “Хүүхдэд ээлтэй дотуур байр” дэд хөтөлбөрийн хүрээнд  сургуулийн удирдлага, дотуур байрны багш, тогооч, үйлчилгээний ажилчдын харилцаа хандлага, манлайллын чадавхыг сайжруулж, дотуур байрны орчны стандарт шаардлагыг хангасан эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх замаар дотуур байрны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагааны нэг энэ аж.

Зөвлөгөөнд хоол шим тэжээлийн зөвлөх доктор, дэд профессор багш М.ПүрэвжавХүүхдийн эрхийн форумын захирал Б.Жавзанхүү, Цагдаагийн  газрын  хүүхдийн байцаагч, хошууч Б.Нарантуяа, Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн Н.Бандицэрэн, Норвегийн Хөгжлийн сангийн  ажилтан Н.Цогбаяр нар оролцож, “Хүүхдийн хөгжил хамгаалал, эрх” сэдвээр илтгэл тавьж, салбар дундын сургалтыг  зохион байгуулсан байна.

Лүн сумын сургуулийн захирал С.НаранцогтДотуур байрны орчин нөхцөлийг бүрдүүлж буй ажлын туршлага”,  Батсүмбэр сумын сургуулийн дотуур байрын багш Д.ЦогчимэгДотуур байр, эцэг эх, нийгмийн түншлэлийн хамтын үйл ажиллагааны үр дүн” сэдвээр илтгэл тавьж, Батсүмбэр сумын сургуулийн дотуур байрны зөвлөлийн гишүүн сурагч Н.Отгонцэнд “Миний дотуур байр” сэтгэгдлээ хуваалцан, харилцан туршлага солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо хэмээн БСУГ-ын мэргэжилтэн Ш. Эрдэнэчулуун мэдээлэл өглөө.

Хүүхдэд ээлтэй дотуур байр” зөвлөгөөнөөр Батсүмбэр сумын сурагчдын  урлагийн тоглолт болж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэн, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн ажилласан Лүн, Жаргалан, Эрдэнэсант сумын сургуулийн дотуур байрт “Хүүхдэд ээлтэй дотуур байр” батламжийг олгожээ.

Тус зөвлөгөөнөөс дотуур байрны орчны стандарт шаардлагад нийцсэн, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, сурах, хамгаалагдах, оролцох эрхийг  нь хангасан  “Хүүхдэд ээлтэй дотуур байр”-ны тоог нэмэгдүүлэх ажлын санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж гарган баталжээ. 

 

相关新闻