БНСУ хөгжиж буй орны статусаасаа татгалзахаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-25 09:04:52

СӨҮЛ. /Reuters/. БНСУ хөгжиж буй орны статусаасаа татгалзахаар шийдсэн талаар тус улсын Сангийн сайд баасан гарагт мэдэгджээ.


Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөгжиж буй орнуудыг хэрхэн тодорхойлж буйгаа өөрчлөхийг Дэлхийн худалдааны байгууллагад уриалсан байна.


АНУ-тай худалдааны маргаантай байгаа БНХАУ тэргүүтэй бусад улс орнууд хөнгөлөлт эдэлж буйг Д.Трамп шударга бус гэж үзжээ. БНСУ нь улс орноо хөгжиж буй орны статуст багтаадаг улсуудын нэг юм. 

相关新闻