ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районтой биеийн тамир спортын чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-15 09:10:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг нь хойд хөрш болох ОХУ-ын Буриад улсын Хиагт, Сэлэнгэ, Зэдийн районуудтай боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбар чиглэлийг нэмэгдүүлж, харилцан туршлага судлах зорилгоор ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районы баг бүрэлдэхүүн энэ сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районы дарга Гармаев Станислав Дашиевич нар хоёр аймгийн хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Сэлэнгийн районы зүгээс биеийн тамир спортын чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага судлах, Монгол үндэстний өв соёл болох морин хуурын сургалтыг орон нутагтаа авах хүсэлттэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улсын хил дагуух аймгуудтай өнө эртний найрамдалт хамтын ажиллагаатай бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, салбар бүрт хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсээр иржээ. Тухайлбал “Эв модны наадам” уламжлалт арга хэмжээг хоёр жил тутамд Монгол, Оросын талд ээлжлэн зохион байгуулж хэвшээд байгаа юм. 

相关新闻