“Unilever” шинэ хуванцрын хэрэглээгээ бууруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /BBC/.
Их Британи-Нидерландын “Unilever” үндэстэн дамнасан компани залуу хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад
нийцүүлэх зорилгоор шинэ хуванцрын хэрэглэгээгээ тэн хагас орчмоор бууруулахаар
төлөвлөж байна.
"Dove", “Surf”, “PG Tips” зэрэг брэндийг эзэмшдэг “Unilever” жил тутам 700 мянган тонн хуванцар шинээр үйлдвэрлэдэг байна. “Unilever” ирэх таван жилийн хугацаанд дахин боловсруулсaн хуванцрын хэрэглээгээ
нэмэгдүүлж, хуванцраас өөр төрлийн материал олон ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
“Unilever” компанийн тэргүүн Алан Жопын мэдэгдсэнээр,
эрүүл мэнд, гоо сайхан, цэвэрлэгээний бараа бүтээгдэхүүний олон арван брэндийг
эзэмшдэг “Unilever” хуванцрын
хэрэглээнд ихээхэн санаа зовниж буй залуу хэрэглэгчдээ алдахгүй байхыг эрмэлзэж
байгаа аж.
Хуванцрын
хэрэглээгээ бууруулах мэдэгдлийг урьд нь хэд хэдэн томоохон компани хийжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр
сард “Fairy”, “Lenor” зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Procter
& Gamble” компани 2030 он гэхэд хуванцрын
хэрэглээгээ тал хувиар бууруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
Мөн “Nestle” компани дахин боловсруулах боломжгүй
хуванцрыг 2025 он гэхэд баглаа боодлууддаа хэрэглэхээ зогсоохоо мэдэгдсэн бол “Coca
Cola” дахин боловсруулсан хуванцрын
хэрэглээгээ ихээхэн нэмэгдүүлнэ хэмээн мэдээлжээ.