"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-07 15:37:11

ВАШИНГТОН. /Politico/. "Нафтогаз" компанийн ажиглалтын зөвлөлийг өргөжүүлж, илүү олон Америкийн иргэдийг тус компанид оруулахыг АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс хүсжээ.


Ингэх нь Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс хамааралтай байдлыг бууруулж, Америкийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд тусална гэж Перри үзэж байгаа аж. Ажиглалтын зөвлөлд одоогоор АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байдены туслах Амос Хохстайн багтаж байгаа аж. "Нафтогаз" компанийн удирдлага хангалттай өндөр түвшинд, дэлхийн эрчим хүчний компаниудтай холбоотой байгаа гэж үзэхгүй байгаа учир ийнхүү удирлагыг өргөжүүлж, Америкийн иргэдийг багтаасан илүү өндөр түвшний шинэ хүмүүсийг татан оролцуулахыг Перри санал болгожээ.  


"Нафтогаз" компанийн ажиглалтын зөвлөлийг өргөжүүлэхийг яам санал болгосон гэдгийг АНУ-ын Эрчим хүчний яамны албан ёсны төлөөлөгч Шейлин Хайнс батлан мэдэгджээ. Түүнчлэн авлигатай тэмцэх арга хэмжээ авахыг Перри Украины эрх баригчдаас хүссэн байна. 

相关新闻