БНСУ материалын салбарт зориулсан хөрөнгө оруулалтын сан байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. Япон улстай худалдааны маргаантай байгаа энэ үед
материалын салбарыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын нэмэлт сан байгуулна
гэж БНСУ-ын Аж үйлдвэрийн яам мэдээлжээ.
100 тэрбум вон буюу 83 сая ам.долларын санг БНСУ-ын эд анги, материалын компаниудыг гадаадын өрсөлдөгч бүтээгдэхүүнүүд юм уу холбоотой технологийг олж авах боломжийг бүрдүүлэхэд зориулах ажээ. Өнгөрсөн зургадугаар сард Сөүлийн засаг захиргаа технологиудаа их хэмжээгээр үйлдвэрлэхийг эрмэлзэж буй шинэ компаниудад зориулан санхүүгийн фирмүүд болон төрийн агентлагуудаас 104 тэрбум воны санхүүжилт босгож байжээ.
Япон БНСУ-ын аж үйлдвэрийн чухал ач холбогдол бүхий гурван материалын экспортын хяналтыг чангатгасантай холбогдуулан хөрөнгө оруулалтын сан байгуулах шийдвэрийг гаргасан байна. Өнгөрсөн наймдугаар сард Япон худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа БНСУ-ыг хассан бол өнгөрсөн есдүгээр сард БНСУ ижил шийдвэрийг гаргажээ.
Сөүлийн Дээд шүүх
дэлхийн хоёрдугаар дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Өмнөд Солонгосын иргэдэд олгохыг Японы компаниудаас шаардсан шийдвэр гаргасны хариуд
Япон экспортын хяналтаа чангатгасан хэмээн олон нийт үзэж байгаа ажээ.