Хятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Синьхуа/.
БНХАУ-ын Сангийн дэд сайд Ляо Минь худалдаа эдийн засгийн яриа хэлэлцээ
хийхээр лхагва гарагт АНУ-ыг зорино.
"Ирэх 10 дугаар
сард Вашингтон хотод болох БНХАУ, АНУ-ын худалдаа эдийн засгийн өндөр түвшний
13 дахь удаагийн яриа хэлэлцээг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Сангийн
дэд сайд Ляо Минь тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ыг зорино” хэмээн “Синьхуа” агентлаг
мэдээлсэн байна.
Худалдааны
маргааныг зохицуулах яриа хэлэлцээг БНХАУ, АНУ хэдэн сарын туршид хийсэн билээ.
Харин 12 дахь удаагийн яриа хэлэлцээ хамгийн сүүлд өнгөрсөн 7 дугаар сарын
30-31-нд Шанхай хотод болсон бол 13 дахь удаагийн яриа хэлэлцээ ирэх 10 дугаар
сарын эхээр Вашингтон хотод болно гэж БНХАУ-ын Худалдааны яам өмнө нь мэдэгдсэн
билээ.