Доктор Ш.Баатарыг “Алтансоёмбо” одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 15:36:42

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээр академич, доктор Ш.Баатарт өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Алтансоёмбо одонг гардууллаа.

Тэрээр Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул агаад 1983 онд Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийг төгссөнөөс хойш хуучнаар ЗХУ-ын Новосибирск хот, Японы Нагоя хотын их сургуульд мэргэжил эзэмшин 1997 оноос хойш Япон, Америк зэрэг гадаадын томоохон орнуудад эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж иржээ. 2003 оноос өнөөг хүртэл АНУ-д Оолстэйт даатгалын программ хангамжийн компанид зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байгаа ба анагаах ухааны салбарт компьютер, мэдээлэл хангамжийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна.

Шагналыг түүний дүү Ш.Алтайсайхан гардан авсан бөгөөд одонг дагалдан ирсэн нэг сая төгрөгөөр өөрийнх нь хүсэлтийн дагуу Дэлхийн хүүхдийн уран зохиолын дээжис хэмээн 108 ботийг бусад шилдэг уран зохиолын номын хамт авч аймгийн Төв номын санд хандивласан юм.

Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2010 оны 8/09 тоот шийдвэрээр алдаршуулах зорилго бүхий Алтансоёмбо одонг бий болгосон бөгөөд Монголын шинжлэх ухаан, соёл урлагын салбарт онцгой амжилт үзүүлж, тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бүтээл туурвил  гаргасан, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хувь нэмрээ оруулсан алдартнуудыг шагнадаг аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

相关新闻