Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВЛАДИВОСТОК. /Россия-24/. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Алс Дорнодын
хөгжлийн сан 46 тэрбум рубль бүхий 15
хэлэлцээр байгуулна гэж найдаж байна хэмээн тус сангийн Ерөнхий захирал Алексей
Чекунков мэдэгджээ.
"Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад 46 тэрбум рублийн 15 хэлэлцээр, 450
тэрбум рублийн төслүүдэд бид гарын үсэг зурна. Түүнчлэн нисэх онгоцны буудлын
асуудлаар гурван өөр хэлэлцээр байгуулна. Благовещенск хот болон Новый Уренгой хотод нисэх онгоцны буудал байгуулах тухай гэрээнд
гарын үсэг зурна” хэмээн тэрбээр мэдэгдэв.