“Uniqlo” Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/. Бэлэн хувцас үйлдвэрлэгч “Uniqlo” компани Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай /ОУХБ/ хамтран ажиллаж, Азийн орнуудын ажлын байрны нөхцөлийг сайжруулахаар болжээ.
“Манай компани
Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай түншлэлийн хэлэлцээр байгуулсан” гэж “Uniqlo” компанийн тэргүүн Тадаши Янай мэдээлсэн
байна. “Uniqlo” ажлын байрны
орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор хоёр жилийн хугацаанд 1.8 сая
ам.доллар зориулах ажээ.
Үүнд “Uniqlo” компанийн үйлдвэрүүд байрладаг Индонез, Хятад, Вьетнам зэрэг Азийн найман орон багтаж байна. Т.Янай Ази тивд олон тооны ажлын байрыг бий болгох шаардлагатайг онцлоод, юун түрүүнд ажиллах хүчний эрэлт өндөр байдаг нэхмэл бараа бүтээгдэхүүн, хувцас, жижиглэн худалдааны салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
“Uniqlo”, ОУХБ хамтран залуучууд, ялангуяа
эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлд голчлон анхаарах ажээ.