Өнгөрсөн 7 дугаар сар хамгийн халуун сар болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН. /BBC/. Энэ оны долдугаар сар хамгийн халуун сараар бүртгэгдсэн тухай Европын Коперникийн цаг уурын өөрчлөлтийн судалгааны төв /C3S/ мэдээлэв.
Тус төвийн мэдээлснээр, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн цаг уурын мэдээллийг нэгтгэн ийм дүгнэлтэд хүрсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь дэлхий дулаарч байгааг харуулж буй хамгийн сүүлийн тод шинж тэмдэг ажээ.
Өнгөрсөн сард Европ тивд хэт халсан нь хамгийн халуун сараар бүртгэгдсэн бол Арктикийн тойрогт ч мөн адил ер бусын халуун сар байжээ.