Австраличууд дархлаажуулалтад хамгийн сайн хамрагддаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
КАНБЕРРА. /The Guardian/. Австрали хүүхдүүдийн 95 орчим хувь нь халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагджээ.
Австралийн таван настай бүх хүүхдийн 94.78 хувь нь энэ оны эхний улиралд дархлаажуулалтад хамрагдаад байгаа бөгөөд 2018 оны сүүлийн улиралд энэ үзүүлэлт 94.67 хувь байжээ.
Австралийн Эрүүл
мэндийн сайд Грег Хант хэлэхдээ, дархлаажуулалт хүн төрөлхтнийг халдварт өвчин тусахаас авран
хамгаалдаг бөгөөд вакцины давуу талуудыг сурталчлан таниулах нь ихээхэн ач
холбогдолтой юм гэжээ.
“Эцэг эхчүүд
вакцинжуулалтын давуу талыг сайтар ойлгож байгааг сүүлийн үеийн тоон
үзүүлэлтүүд харуулж байна. Олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах кампанит ажил,
дархлаажуулалтын хөтөлбөрүүд австраличуудыг хамгаалж байгаад баяртай байна” гэж
Г.Хант хэлжээ.
Австрали хүүхдүүд
дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг бол дэлхий хэмжээнд уг үзүүлэлт 85 орчим хувь байдаг ажээ.